Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

70 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл маргалдаж байгаа асуудлаар талууд мэтгэлцэх зарчмын дагуу явагдав. ХЯНАВАЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар хянаж хэлэлцсэн баримтуудыг дүгнэж үзвэл БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3, 47 дугаар зүйлийн заалттай нийцэхгүй байна гэж үзэх үндэстэй байна. Тухайлбал, дээрх дүрмийн 5, 6, 9, 12 дугаар зүйлд заасан хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалт нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн заалттай, мөн дүрмийн 9 дүгээр зүйлд ажил хаяж болохгүй субъектуудыг хэт өргөтгөсөн, түүнчлэн үйлдвэрийн газар, байгууллагад үүссэн хамт олны маргааныг хамтын маргаан шийдвэрлэх комисс шийдвэрлэж чадаагүй бол хөдөлмөрийн хамт олон өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах асуудлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавих бөгөөд уг асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж хамт олонд хариу өгнө гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3, 47 дугаар зүйл, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай тус тус нийцэхгүй байна. “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд нь Үндсэн хуулийн зохих зүйлүүдийн заалттай зөрчилдөж байгаа учраас 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болон хүчингүй болох ёстой байжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ: 1. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 12 дугаар зүйлийн хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалтууд, 9 дүгээр зүйлийн “Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий …байгууллагад ажил хаяхыг хориглоно” гэснээс бусад хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5