146 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн боловч би эсэргүүцсэн. Дэрэмийг цагдаагийн мөрдөн байцаагч гэдгийг танилцуулаагүй учир би мэдээгүй. Сая л тогтоолоос мэдлээ. Прокурор Х.Алтанзүрхийн үйл ажиллагаа бол Үндсэн хуульд заасан эрхээ хэтрүүлсэн явдал мөн. Ерөнхий прокурор энэ үйл ажиллагааг мэдэж, бүр цаашилбал удирдан чиглүүлж байснаараа тэр Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэх үндэстэй. Дөрвөн удаагийн уулзалтын үеэр байцаалтыг Х.Алтанзүрх гардан явуулсан. Сүүлчийн удаа Х.Алтанзүрх “мөрдөн байцаалт ингээд дууслаа” гэж хэлсэн. Би протоколд гарын үсэг зураагүй” гэжээ. Мөрдөн байцаагч Д.Дэрэм “Миний бие 1993 оны 10 дугаар сарын 25-наас Хүдэрчулуун нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байна. 1994 оны 5 дугаар сарын 24-нд Д.Бямбасүрэнд ял сонсгох тогтоолыг би үйлдсэн. Түүнээс хойшхи уулзалтанд бий оролцоогүй болно” гэжээ. Прокурор Х.Алтанзүрх Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Ерөнхий прокурорын 1994 оны А/13 тушаалаар Хүдэрчулуун нарт холбогдох хэргийг мөрдөх ажлын хэсэгт орж Д.Содном, Гунгаадорж, Бямбасүрэн нартай холбоотой асуудлыг мөрдөн шийдвэрлэх чиглэлтэй мөрдөн байцаалт явуулсан. Мөрдөн байцаалт явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт, Прокурорын хуулийн 1 дэх хэсгийн 6, 2-ыг удирдлага болгодог. Би 5 дугаар сарын 24-нд Д.Бямбасүрэнг яллагдагчаар татсан. Мөрдөн байцаах ажиллагааг би гардан явуулсан. Үндсэн хуульд байгаа хяналт тавих гэдэг бол мөрдөн байцаалт явуулахгүй гэсэн үг биш юм. Прокурорын хуульд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэж заасан. Энэ бол мөрдөн байцаалт явуулахыг хэлж байгаа юм. Бямбасүрэнг 5 дугаар сарын 24, 6 дугаар сарын 8, 20, 22-ны өдрүүдэд дөрвөн удаа байцаасан” гэжээ. Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох гэдэг нь тэдгээрийг хуулийн дагуу явуулж байгаа эсэхийг хянахын тулд хэргийн газрын үзлэгт оролцох, нүүрэлдүүлэн байцаахад байлцах гэх мэт үйл ажиллагааг хэлнэ. Прокурорын байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж болно” гэжээ. Прокурорын хууль, түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5