Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

169 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан ёсоор Улсын Их хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах албан тушаалыг цалингүйгээр эрхэлж болохоор заажээ. 7. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана” гэсэн заалтыг би урьд нь уг зүйлийн нэгд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн тухай гарсан Цэцийн дүгнэлтийн тухай асуудал гэж ойлгосон нь буруу байжээ. Учир нь Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргаж болох эрх зүйн үндэслэл нь чухамхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болох нь Улсын Их Хурлын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 452 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: “Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг …хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж байна. 8. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын: “2.Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байна. 9.Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал тухайн асуудлаар санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ хууль болон бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна. Ил санал хураалтыг гар өргөж эсхүл цахим тооцоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тооцоолуураар ашиглан явуулна. Тухайн хуралдаанд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5