163 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид хугацааг цагаар заасан зүйл, заалт олон байгаа. Энэ нь ямар ч тайлбаргүйгээр хугацаа эхэлсэн мөчөөс тасралтгүй тоолно гэсэн хуулийн хоёрдмол утгагүй ойлголт” гэжээ. “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 11-ний 86 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих эрх бүхий 72 цагийн хугацаа нь ажлын бус цагт дуусаж байвал энэ хугацаа нь түүний дараагийн ажлын өдрийн мөн цаг, минутад дуусгавар болно гэжээ. Цэцийн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж хэлэхдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Бага Хурлаас баталсан Улсын Их Хурлын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Бага Хуралд танилцуулахаас өмнө энэ хуулийн зарим заалт, тухайлбал 52 дугаар зүйлд заасан 72 цагийн хугацаа нь ямар үндэслэлтэй вэ? Хагас сайн, баяр, амралтын өдрийн өмнө тохиовол яаж тооцох вэ? гэсэн асуудлаар тайлбар өгөхийг Улсын Бага Хуралд албан ёсоор хүссэн юм. Үүний хариу болгож Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж албан бичгээр хариу өгөхдөө “Хэрвээ 72 цагт хагас сайн, амралт, баярын өдөр тохиовол түүнийг хасч тооцох нь зүйтэй гэж үзнэ” гэсэн юм. Энэ бол хууль тогтоогчоос тухайн зүйлийг батлахдаа ямар агуулга шингээснийг тод харуулж байгаа нэг баримт юм” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж Цэцийн хуралдаан дээр хэлэхдээ: “Ерөнхийлөгчийн хориг хугацаандаа тавигдаагүй тул зүй нь байнгын хороогоор ч хэлэлцэхгүй буцаж болох байсан. Бид хүндэтгэл үзүүлж хэлэлцсэн юм. Цаг тоолох нэг л журам Монгол Улсын хуульд байгаа. Аливаа хугацааг цагаар тодорхойлсон бол тэр нь тасрахгүй тоолно гэдэг нь тайлбар шаардахгүй ойлгомжтой зүйл. Улсын Их Хурлын 70 дугаар тогтоол бол үндсэндээ 72 цаг гэдгээ агуулгаар нь тайлбарлаж байгаа юм” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээ хэлэхдээ: “Хугацаа тоолох журам хуулийн практикт тогтсон зүйл. 72 цаг гэсэн хугацааг тасралтгүй тоолох ёстой гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн цэц хуулиа баримталж асуудлаа шийднэ гэдэгт найдаж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5