Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

181 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1995 оны 6 дугаар Дугаар 51 Улаанбаатар хот сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтэд дурдсан Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн нэг дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна гэсэн хоёр дахь хэсгийг тус тус хүлээн зөвшөөрсүгэй. 2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хэсгийн гурав, дөрөв, тав дахь заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 3. Үндсэн хуулийн цэцийн зарим дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулганд хэлэлцүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасугай. ДАРГА Н.БАГАБАНДИ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5