35 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгжээд шууд хүчингүй болох ёстой хууль юм. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өөрчлөх” гэдэгт “нэгтгэн харъяалуулах” гэсэн ойлголт багтах учраас Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн нь маргаангүй. Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалтууд одоо хүртэл биелэгдэхгүй байгааг анхааралдаа авах нь зүйтэй байна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж мэдүүлэхдээ: “Цэцийн энэхүү хуралдаан нь маргааныг эцэслэн шийдвэрлэх их хариуцлагатай юм. Урьдах хуралдаанд оролцож тайлбараа тодорхой ярьсан учраас дараахь асуудлыг тайлбарын чанартайгаар хэлье. Улсын Их Хурлын 1992 оны 41 дүгээр тогтоол нь зөвхөн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хамаарч байгаа юм. Ийм ч учраас 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтад хамаарагдахгүй юм. Энэ тогтоол нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” гарах хүртэл авч хэрэгжүүлсэн түр арга хэмжээ гэж ойлгож байгаа. Гэрч Засаг захиргааны яамны ажилтан Б.Шарбанди мэдүүлэхдээ: “Энэ асуудлыг анхнаас нь боловсруулах ажилд би оролцсон, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн хот, хороод, бүгд 20 нэгжийн 7-г нь бие даасан сум болгох, 13-ыг нь тухайн суманд нь нэгтгэх саналыг Улсын Их Хуралд оруулсан юм. Ингэж оруулахдаа аймгуудын саналыг авсан бөгөөд, тухайн Хурал, иргэдийн саналыг тухайлан аваагүй” гэв. Энэ асуудлын талаархи хавтаст материалаас холбогдох нотлох баримтыг нэг бүрчлэн судлан үзэж, маргалдагч талууд мэтгэлцэж бие биедээ асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг явагдав. ХЯНАВАЛ: 1.“Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй” гэсэн 41 дүгээр тогтоолын заалт 24 дүгээр тогтоолтой шууд зөрчилдөж байна. Учир нь 24 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал гаргахдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэжээ. Орон нутгийн харъяалалтай хот, хороодыг зохих суманд нь нэгтгэн харъяалуулах асуудлыг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн бүх заалтын дагуу хийх ёстой. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийг үндэслэн гэдэг нь түүний доторхи хэсгүүд, тухайлбал 3 дахь хэсгийг үндэс болгожээ гэдэг нь ойлгомжтой юм. Ийм учраас “Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5