133 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл П.Очирбат хүний эрхийг хамгаалах болон шүүхийн ажилд төсөв зарцуулахад гар татаж болохгүй гэснийг Улсын Их Хурал анхаарсангүй. Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны тогтоол мөн чанартаа Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь: 1. Засаг захиргааны нэгж болох дүүргүүд дунд шүүх ажиллах мөн чанар нь хэвээр байгаа. 2. Үндсэн хуулийн заалтаар “дүүргийн шүүх” гэсэн агуулга байгаагаар тайлбарлагдана. Иймд Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-нд гаргасан шүүх байгуулах тухай хууль, мөн хуульд өөрчлөлт оруулах 1994 оны 7 дугаар сарын 8-ны хуулиуд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчиж байгааг хянан үзэж зохих шийдвэр гаргахыг хүсье” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Шүүх байгуулах нэгэн үндэслэл бол тойргийн зарчим болно. Энэ зарчмын дагуу Улсын Их Хурал шүүх байгуулах хуульд өөрчлөлт оруулан нийслэлийн дүүргийн шүүхүүдийг тойргийн системээр байгуулсан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэж байх үед Цэцийн хуралдаан даргалсан Л.Баасан Улаанбаатар хотод шүүхийг тойргоор байгуулах тухай үзэл ярьсан. Энэ бол шүүх байгуулах асуудлаар Улсын Их Хурлын үзэл бодолтой нийцсэн үйл ажиллагаа мөн. Иймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Шүүх байгуулах тухай хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаас баталсан хуулиуд нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. 2. Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5