63 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журам болон хөндлөнгийн шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд талууд заавал биелүүлэх үүрэгтэй” гэх мэтийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2, 3-т буй “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гэсэн заалтуудыг зөрчжээ. Чухамдаа шүүх эрх мэдлийг шүүхээс бусад байгууллагад шилжүүлэн хэрэгжүүлсэн байна. Хоёр. Дүрмийн 9 дүгээр зүйлд буй “…ажил нь тасалдсаны улмаас иргэдийн амь бие, эрүүл мэндэд аюул учирч болох бусад байгууллага, …ажил нь зогсвол ихээхэн аюулд хүргэж болох тасралтгүй ажиллагаатай бусад үйлдвэрийн газар, байгууллагад ажил хаяхыг хориглоно” гэх мэтээр ажил хаяхыг хориглосон субъектуудыг хэт өргөтгөсөн заалтууд, энэ зүйлд заасан үйлдвэрийн газар, байгууллагад үүссэн хамт олны маргааныг хамт олны маргаан шийдвэрлэх комисс шийдвэрлэж чадаагүй бол… БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл уг асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг Хөдөлмөрийн хамт олонд бичгээр мэдэгдэнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т буй Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д буй “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй БНМАУ-ын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө” гэсэн заалт Монгол Улс 1974 онд нэгдэн орсон эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын /1966 оны/ наймдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн заалт болон Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалтыг тус тус зөрчжээ. Монгол Улсын эрх бүхий байгууллагууд хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулахдаа Үндсэн хуулийг зөрчсөн дээрх хэм хэмжээг баримтлан мөрдөж ирсэн байна. Энэ талаарх Д.Ламжавын хүсэлт үндэслэлтэй байна. Харин Д.Ламжавын хүсэлтэд дурдсан “Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн хамтын чанартай маргааны зохигч атлаа уг маргааныг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд түүнд ямар ч хяналт байхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна” гэсэн хэсгийг хангах үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5