Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

50 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ц.Оюунбаатар нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч 1993 оны 1 дүгээр сарын 11-нд Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд харшилж байна гэж үзэж уг асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Цэцэд албан ёсоор тавьжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Дангаасүрэн Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн 1993 оны 1 дүгээр сарын 14-нд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэж, холбогдох шалгалт хийжээ. Үндсэн хуулийн цэц 1993 оны 2 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хуралдаж, Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг авч хэлэлцэв. Маргааныг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх Б.Цэрэндорж иргэнийхээ хувьд хэд хэдэн асуудал хөндөж мэдээлэл өгснийг аман магадлалаар энэ маргаантай хамтран шийдвэрлэхээр тогтсоны дотроос Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэн авч үзээд Цэц дүгнэлтээ оруулан Улсын Их Хуралд өргөн толилуулжээ. Цэцийн дүгнэлтэд заахдаа: “1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, “Улсын Их Хурал … хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж заасан Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, “Улсын Их Хурал, …хуульд өөрчлөлт оруулах … асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татварын байцаагчийн бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5