94 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат, Ш.Шагдарсүрэн нарын гомдолдоо дурдсан “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийг томилоход тавих шаардлагыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх үед хангасан байхыг шаардсанаараа Үндсэн хуулийн агуулгад нийцээгүй байна. Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байх тухай Монгол Улсын шүүхийн хуулийн заалт нь нэр дэвшигч иргэнийхээ хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэж заажээ. Гэтэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд сахилгын хэрэг үүсгэх /хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүд/ эрхтэй болгосон нь тухайн байгууллагын үндсэн чиг үүргийг хуулийн агуулгаас өргөтгөөд зогсоогүй сахилгын хороог өөрөө байгуулж, түүний шийдвэрийг хянаж өөрчилдөг эрхийг өөртөө авснаараа шүүн таслах ажиллагаанд оролцох боломжтой болжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид гадаад улсад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдлэх тухай заасан нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох конвенциор зохицуулах харилцааг үндэсний хуулиар зохицуулаад зогсохгүй ийнхүү хуульчлахдаа конвенцийн агуулгыг зөрчсөн байна. Энэ нь үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс дээгүүр тавиад зогсоогүй бусад улсад өөрийн хуулийг биелүүлэхийг тулгах хандлагатай болжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад гомдол гаргагч иргэн А.Энхбат, С.Зориг нар сахилгын хорооны шийдвэрт шүүгч шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт Үндсэн хуулийг зөрчжээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5