140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Худалдаа хөгжлийн банкинд валютын 151584, төгрөгийн 280007 данстай, түүгээр зохих гүйлгээ хийдэг болох нь тогтоогдов. Стратеги судалгааны төв нь Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаанд зохих нөлөө бүхий судалгааны байгууллага бөгөөд байгуулагдсанаас хойш Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, шүүх эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах ёс гэх мэт асуудлаар онол арга зүйн хурал, семинар, ярилцлага зохион байгуулах, мэргэжилтнүүд ажиллуулах, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоох гэх мэт Улсын Их Хурлын гишүүний үүрэгт шууд хамаарах үр нөлөө бүхий ажлуудыг гүйцэтгэсэн байна. Гэхдээ Стратеги судалгааны төв нь судалгааны ажлын хамт аж ахуйн үйл ажиллагаа зэрэгцүүлэн явуулж иржээ. Үүнийг Монгол даатгал банкинд буй 305033 дансны гүйлгээ, тэдгээрийн зорилго, чиглэлээр, стратеги судалгааны төв нь Худалдаа хөгжлийн банк, Төв ази банкнаас валют, төгрөгийн зээлийн гэрээ хийж байсан, тэдгээрийн зарим үүргүүд биелэгдэхгүй өнөөг хүрсэн, банкны гүйлгээнүүд нь стратеги судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэлтэй тэр бүр нийцэхгүй байгаагаар тодорхойлогдож байна. Энэ нь гомдол гаргагчдын тайлбар, Монгол даатгал банкнаас хийгдсэн гүйлгээний шинж, төрөл, стратеги судалгааны төвөөс банкны байгууллагуудтай валют, төгрөг авахаар байгуулсан гэрээ, аж ахуйн маргаанд тал болж оролцож эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсон зэрэг баримтуудаар тогтоогдов. С.Зориг нь стратеги судалгааны төвийг удирдахдаа аж ахуйн харилцаанд оролцож байгаа нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт шууд хамаарахгүй байна. Энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтийн С.Зоригтой холбоотой хэсгийг хүчингүй болгон зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Гомдол гаргагч Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдолд дурдсан “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг албан татварын хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, сонгогчдын итгэл найдварыг алдагдуулан чуулганы хуралдаан тасалсан гэх мэтийн шаардлагууд” нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хамаарах маргаан биш тул хүлээн авч хангах үндэслэлгүй байна. Хоёр. Ц.Элбэгдоржид холбогдох маргааны талаар: Ц.Элбэгдорж нь Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 2-ны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5