92 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 16 дугаар зүйлийн 14-т иргэн бүхэн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хассан байна гэж үзжээ. 3. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллахтай холбоотой үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох эрхтэй болсон нь /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4/ тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг болох шүүгчдийн эрх ашгийг хамгаалах явдлыг шийтгэл, арга хэмжээ авч айлгадаг чиг үүргээр цохисон байна гэж үзжээ. 4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн заалт нь шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэхдээ шүүгчээр томилох хүний болзлыг бүртгэх үед хангасан байхаар заасан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь заалтын агуулгыг зөрчиж байна. Шүүгчээр томилох хүний болзол Ерөнхийлөгч томилох үед л бүрэн хангагдсан байх ёстой гэж үзжээ. 5. Ийм алдаанаас болж Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Дашдоржийг нас хүрээгүй гэдгээр, Цэцгээг ажилласан жил дутуу гэдгээр тус тус бүртгэхээс татгалзсан болохыг тэмдэглээд дээрх хүмүүсийг гэрчээр асуухыг хүсэлт болгосон байна. Монгол Улсын иргэн Ш.Шагдарсүрэн Үндсэн хуулийн цэцэд “Эрх чөлөө” сонины 1993 оны 12 дугаар сарын 30-ны дугаараар дамжуулж гомдол гаргахдаа: “Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дүгээр заалтад Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, дархан эрх эдэлнэ гэсэн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2-ыг зөрчиж байна. Дипломат эрх, дархан эрх эдлэх асуудлыг тухайн улсын парламент зарлахгүй, олон улсын конвенцийн дагуу олгох ёстой” гэжээ. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, Г.Ганболд нар өгсөн тайлбартаа: Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг маргаан гэж байна. Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргааныг хэлж болно. Ийм учраас энэ заалтыг санамсаргүй авч хэрэглээгүй. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг үндсэн үүрэг нь шүүгчдийг шилж сонгох явдал. Ийм учраас энэ асуудлаараа эцсийн шийдвэр гаргаж болно. Хэрэв шүүгчдийг томилох, сахилгын арга хэмжээ авах бүхэнд шүүхэд заргалдаад байна гэвэл Шүүгчийг шүүх томилох, шүүгчийг шүүх шилж сонгох асуудал болно. Тэгэхээр хараат бус шүүх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5