157 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгуулж явуулах нийтлэг журам”-ын 6 дугаар бүлгийн 17 дахь хэсгийн “…БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийн болно” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хуралд оруулж байна. 2. Иргэн Б.Рэнчиндоржийн гомдолд дурдсан “Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг заалтын тайлбарын 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудад харшилж байна” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсүгэй. 3. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5