Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

191 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө. Иймд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтээрээ: Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их хурал эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалтуудыг; Хоёр. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг; Гурав. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна: 1. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх; 2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх; 3. “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалтыг;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5