53 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувь, хэмжээгээр тодорхойлогддог бол хураамж, төлбөрт ийм шинж байдаггүй. Гуравт, албан татвар ногдуулах хувь хэмжээг тогтоох эрхийг төр эдэлдэг /буюу төр дангаар шийдвэрлэдэг/ бол хураамж, төлбөрийн хэмжээ нь үйлчилгээ, ашиглалтын хэмжээ, тухайн үеийн зах зээлийн үнэнд тулгуурлаж тогтоогддог. Дөрөвт, албан татвар бол эдийн засгийн зохицуулалтын үндсэн хэрэгсэл юм. Нийт эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээл, онцлог нөхцөл байдлаас шалтгаалан албан татварын концепцийг боловсруулж, түүнд тулгуурлан албан татварын тогтолцоог бүрдүүлдэг. Харин хураамж, төлбөр, нийт эдийн засгийн Зохицуулалтын хэрэгсэл болдоггүй. Тавд, албан татвар нь хүн амын орлогыг жигдрүүлэх хэрэгсэл болдог бол хураамж, төлбөрт ийм зориулалт байдаггүй. Зургаад, албан татвар ба хураамж, төлбөрийн зорилго, үндэслэл, хэрэгжүүлэх болон хяналт тавих арга хэлбэр, хүлээх хариуцлага ч өөр байна. Энэ бүхнээс үзэхэд албан татварыг хураамж, төлбөртэй адилтгах нь эдийн засгийн агуулга, арга зүйн хувьд буруу юм. 2.Эдийн засгийн онолын үүднээс авч үзвэл албан татвар, хураамж, төлбөрийг бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох гэдэгт тэдгээрийн хувь хэмжээ багтаж, үндсэн элемент нь болдог уу? Хариулт: Албан татвар, хураамж, төлбөрийн аль алины хувьд тэдгээрийг төлөгч буюу субъект, татвар оногдуулах зүйл буюу объект, албан татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээ нь үндсэн элемент болно. Албан татварыг шинээр бий болгох, өөрчлөх, хүчингүй болгоход түүний хувь хэмжээ нь уг албан татварын шинж чанарыг тодорхойлдог учраас түүний цөм болсон асуудал юм. 3.Үнэ өсөж, мөнгөний ханш буурахад хүн амаас хураах татвар өөрчлөгдөж байх ёстой юу? Хариулт: Үнийн өсөлт, мөнгөний ханшны жолоодлогогүй бууралтыг харгалзан хүн амын орлогоос хураах албан татварын бодлого өөрчлөгдөж, орлогын зэрэглэл, хувийг өөрчлөх шаардлага гарч болох юм. 4.Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө” гэсэн заалт эдийн засаг, эрх зүйн хувьд зөв үү? Хариулт: Албан татвар ногдуулах орлогын хэмжээ, шатлал ба албан татварын хувийг гагцхүү Улсын Их Хурал өөрчлөх эрхтэй. Учир нь гэвэл албан татвар ногдуулах орлого ба хувь нь эдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5