164 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолд тавьсан хориг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан хугацаанд тавигдаагүй тул “Байнгын хорооны дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны тогтоолын заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах ДҮГНЭЛТ: 1. “Байнгын хорооны дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Г.НЯМДОО ГИШҮҮД Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ч.ЭНХБААТАР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5