Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн уг хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зургаа. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 55 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байх тул иргэн Д.Ламжавын энэ талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн нэг, хоёр дахь хэсгийг хүлээн зөвшөөрч, гурав, дөрөв, тав дахь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Уг тогтоолд Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийг хэрхэн үзэж байгаа талаар дурдаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 1995 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 8 дугаар тогтоолоороо Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын хоёр дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж магадлан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Баасан 1995 оны 9 дүгээр сарын 1-нд 12 тоот тогтоол гарган уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд шилжүүлжээ. Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Цэцээс дүгнэлт гаргасны дараа би өөрийн хүсэлт хангагдсан эсэхийг шалган тулгахад Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-ээр нэхэмжлэл гаргаагүй, 54 дүгээр зүйлийн 4-ийн 4-өөр нэхэмжлэл гаргасан, 55 дугаар зүйлийн 2, 3-ын заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлтэнд дурдаагүй, Цэцээс дүгнэлт гаргаагүй байна. Энэ талаар Байнгын хорооны дүгнэлтэд үндэстэй дурджээ. Би Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт холбогдох асуудлаар өргөдөл гаргасан юм. Би өргөдлийнхөө

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5