74 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлигийн 1-д заасан “Дэлхийн Монголчуудын хэлхээ холбоог хөгжүүлэх, тэдэнтэй эдийн засаг, соёл, мэдээллийн талаар хамтран ажиллах таатай боломжийг бүрдүүлэх, үндэсний хэл, соёлоо өвлөн улмаар хүмүүнлэг харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн Монголчуудын их чуулганыг зохион байгуулах талаар монголын хөгжлийг дэмжих Сан-нийгэмлэг, Монголын энхтайван найрамдлын байгууллагуудын холбооноос дэвшүүлсэн саналыг ёсоор болгох нь зүйтэй гэж үзсүгэй” гэсэн заалт, мөн зарлигийн 2 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний 73 дугаар зарлигт “Дэлхийн Монголчуудын “Их чуулган” зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлигийн 2 дугаар зүйлийг “Дэлхийн Монголчуудын “Их чуулган”-ыг 1993 оны 9 дүгээр сарын 13-наас 20-нд Улаанбаатар хотноо чуулуулахад санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарагдах “Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох”, “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэсэн заалтуудыг зөрчиж Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлаар зарлиг гаргасан нь буруу гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигаар 52 дугаар зарлигийн “…хөрөнгийг улсын төсвөөс гарган, …шаардагдах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай” гэснийг “Санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон” өөрчилсөн ч Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудад харшилж байна. Иймд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг асуудлыг авч үзэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Цэцийн хуралдаанд оролцсон, гомдол гаргагч иргэн С.Бадамдорж мэдүүлэхдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлигийн нэгдүгээр заалт бол Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5