124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: МҮАН бол хууль ёсоор бүртгэгдсэн, намын тэргүүн нь намын дээд удирдлагыг гүйцэтгэж намыг төлөөлдөг байна. Улсын Их Хуралд суудал бүхий МҮАН-ын тэргүүний албан тушаал нь Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь харшлах зүйлгүй байна. Улсын Их Хурлын гишүүн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахын тулд Парламентын үйл ажиллагаатай холбоо бүхий асуудлаар судалгаа, шинжилгээний чанартай байгууллагыг ашиглан онол практикийн бага хурал, семинар зохион байгуулах зэрэг ажил хийж байгаа нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамаарч байна. МоАХ нь Монгол Улсын улс төрийн намуудын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэм хэмжээгээр нэгэнт хуульчлагдсан улс төрийн үйл ажиллагаа явуулдаг улс төр-олон нийтийн байгууллага тул уг байгууллагын даргын албан тушаал хаших нь улс төрийн үйл ажиллагаа учраас Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь харшлахгүй байна. Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын гишүүн болохоосоо өмнө 1991 оны 11 дүгээр сарын 1-нд Монголын ардын аж ахуйтны холбооны хоёрдугаар хурал дээр өөрөө татгалзаж уг холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд МҮАН-ын тэргүүний албан тушаал хашиж байгаа болон Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Стратеги судлалын төвийг удирдаж байгаа бөгөөд “Ардчилал-Таймс” сониныг үүсгэн байгуулалцсан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж МоАХ-ны даргын албан тушаал хашиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна. ДАРГА Г.СОВД ГИШүүД Г.НЯМДОО С.ЖАНЦАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5