145 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл татсан үндэслэлээ түүнд сайн танилцуул” гэсэн ам хариуг Д.Бямбасүрэнг яллагдагчаар татсан прокурор Х.Алтанзүрхэд өгсөн болно. Төрийн албан тушаалтны хувьд надад ирүүлсэн гомдолд хуулийн дагуу хариу өгөх ёстой. Бямбасүрэн нэгэнт яллагдагчаар татагдсан учраас түүний гомдлыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаар зохицуулах ёстой гэж бодож байна. Нотлох баримт шалгуулах тухай Д.Бямбасүрэнгийн хүсэлтийг ажлын хэсэг авсан гэж ойлгож байна. “Алт, дилерийн” гэгдэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Улсын Бага Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын дор мөрдөн байцаах газартай хамтран шалгаж дуусгаж байна. Энэ хэргийг гол нь мөрдөн байцаах газар мөрдөн байцаалт явуулж, Прокурорын байгууллага мөрдөн шалгах зарим ажиллагаанд оролцож байгаа юм. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих гэдэг нь энэ талаар тодорхой шийдвэр гаргана гэсэн үг. Шийдвэр гаргахгүй бол хяналт тавьж чадахгүй. Анх “Алт, дилерийн” гэгдэх энэ хэргийг хуучин эрүүгийн байцаан шийтгэх хуулийн харъяаллын дагуу шалгаж эхэлсэн. Улсын Дээд шүүхээс 1993 онд Улсын Прокурорын газарт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Тэгээд ч цагдаагийн удирдлага энэ хэргийг аваагүй байна. Нэгэнт эхэлсэн хэргийг цаг алдалгүй шуурхай дуусгах, нөгөө талаас нь мөрдөн байцаалтыг мөрдөн байцаах газартай хамтарч дуусгах нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд харшлахгүй гэж үзсэн” гэжээ. Иргэн Д.Бямбасүрэн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Прокурор Х.Алтанзүрхийн хууль бус ажиллагааны талаар Улсын Ерөнхий прокурор ноён Ганбаярт өргөдөл бичиж түүнийг зогсоохыг хүссэн. Харин Ерөнхий прокурор надад хариу өгөөгүй. Миний бичсэн өргөдлийг Х.Алтанзүрхэд өгч хавтаст хэрэгт хадгалуулсан. Х.Алтанзүрх “Ерөнхий прокурор таны өргөдөлд бичгээр хариу өгөхгүй, хавтаст хэрэгт нь хий. Хэрэгт татагдсан үндэслэлээ тайлбарлаж өгөөрэй” гэж хэлсэн гэсэн юм. Ингэснээрээ Ерөнхий прокурор Н.Ганбаяр төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, нотлох баримтыг шалгуулах иргэн миний эрхийг зөрчсөн юм. Монгол Улсын Үндсэн хуульд прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхой заасан. Гэтэл прокурорын байгууллага эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, энэ тухайгаа төрийн хэвлэлээр зарлан мэдээлсэн нь тодорхой. 1994 оны 5 дугаар сарын 24-нд Х.Алтанзүрх хэрэгт татсан тогтоолоо уншиж өгөөд гарын үсэг зур
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5