Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

110 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэх гэсэн заалтуудтай уялдан гарсан тунхаглалын шинжтэй заалт тул Үндсэн хуультай нийцэж байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “…шашныг гаднаас зохион байгуулалттай нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт нь үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, Монголын ард түмний түүхэн уламжлал, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус үйл ажиллагаатай аливаа шашны урсгалыг Монгол Улсад зориуд нэвтрүүлэх тохиолдолд хязгаарлалт болох агуулгаараа Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “Лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэсэн заалт , 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн харъяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 15000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулах хүрээнд багтаж байгаа асуудал тул Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв. Монгол улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дараахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5