Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

168 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5. Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн: “Дараахь тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон; 2. Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан; …5. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татах шийдвэр гаргана” гэсэн заалтаас өөр Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт энэ хуульд байхгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын үйлчилгээг зогсоож, эсхүл 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байна. Учир нь Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Цэцээс дүгнэлт гаргах шаардлагатай болох үед Улсын Их Хурлын тухай хуулиас баримтлах заалт олдохгүй тул Цэц Үндсэн хуулийг сахиулах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, Үндсэн хууль болон зарим хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэн огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байна гэж тогтоогоод Улсын Их Хуралд оруултал энэ өргөдлийн 4-т дурдсан тохиолдолтой адил Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд Цэц Улсын Их Хурлын тухай хууль зөрчжээ гэсэн дээр санал хурааж баталгаажуулаад энэ санал хураалтаа эрх зүйн баримт болгон үйлдэх шаардлагагүй гэж үзэж болох юм. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж байгаа нь ойлгомжтой бөгөөд энэ санал хураалтын дүнг Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд хамруулахгүй бол Үндсэн хууль зөрчигдсөн хэвээр хоцорч Үндсэн хуулийг сахиулах баталгаанд хохирол учирна. Хэрэв хамааруулбал Үндсэн хууль зөрчигдсөнийг залруулах боломж үлдэнэ. 6. Улсын Их хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн: “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5