Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

131 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1994.11.09 № 02 Улаанбаатар хот Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай харшилж байгаа эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбаа, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудтай харшилж байна гэж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Ж.Баярсайханы гаргасан гомдолтой маргааныг эцэслэн хянан хэлэлцэв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, өргөдөл гаргагч иргэн Ж.Баярсайхан нар оролцов. Монгол Улсын иргэн Жамбалын Баярсайхан Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхүүдээс бүрдэнэ” гэж заасан. Гэтэл Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний хуулиар нийслэлд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5