Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

68 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм” нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байна. Хэрэв энэхүү дүрэм нь Үндсэн хуульд харшилж байгаа нь үнэн бол Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болох ёстой. Гэтэл Засгийн газар ажил хаялт бүрийн эсрэг дээрх дүрмийг баримтална гэж удаа дараа мэдэгдсээр байна. Хэрэв энэхүү дүрэм Үндсэн хуульд нийцээгүй, тэр тусмаа харшилсан бол шүүх түүнийг баримтлан хэрэг шийдвэл Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчих болно. Нэг үгээр хэлбэл энэ дүрмийг тойрон олон хүн хамарсан маргаан дэгдсээр байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандаж дээрх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 тоот дүгнэлтээрээ: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 12 дугаар зүйлд тусгагдсан хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалтууд, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн ажил хаяхыг хориглосон субъектуудыг Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээрээс хэт өргөтгөсөн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ олгосон заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3, 47 дугаар зүйлтэй харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ. Харин эдгээр заалтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа одоо болтол хэрэглэж, удирдлага болгосоор байгааг харгалзан Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн дээрх заалтуудыг тухайлан хүчингүй болгох нь зүйтэй. Харин хөдөлмөрийн хамтын маргааны зохигч болох Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаанд хяналтгүй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 33 дугаар тогтоолд: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5