56 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллагын дарга батлах замаар хүний эрхийг хязгаарлахад чиглэгдсэн эрхийн акт гаргах нөхцөл бүрдүүлж, хууль тогтоогчийн эрх эдлэхэд хүргэж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн хүний эрхийн халдашгүй байдлыг хангах тухай хэм хэмжээтэй илт зөрчилдөж байна гэж үзэж байна. Төрийн төлөөлөгч албан үүргээ биелүүлж байгаа үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх нь хүний эрх, эрх чөлөөг бодитой хязгаарлах, амь бие, эрүүл мэндэд нь хохирол учруулахад хүргэдэг тул Монгол Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ дагуу галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг эрх бүхий төрийн төлөөлөгчийн гүйцэтгэж байгаа албан үүргийн онцлог, хэрэгжүүлэх арга, эрх хэмжээг харгалзан тус бүрд нь ялгавартайгаар тогтоож, энэ тухай бие даасан хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. ХЯНАВАЛ: Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө” гэж заасан нь үнэ өссөн тохиолдолд иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх гэсэн агуулга бүхий чухал заалт боловч Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон хэм хэмжээг өөрчлөх шууд утгыг илэрхийлж байгаа, ийнхүү өөрчилснөөр ногдуулах татварын хувь хэмжээ өөрчлөгдөхгүй байх баталгаагүй, нөгөө талаар албан татвар ногдуулах орлогын хэмжээг өөрчлөх, зохицуулах эрхийг хуулийн биелэлтийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Засгийн газарт шилжүүлсэн зэрэг нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр иргэнийхээ хувьд Татварын ерөнхий хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуульд харшилж байна гэж албан ёсоор мэдээлэл хийж Цэц авч үзэхийг хүссэний дотор мөн хуулийн 28 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “…бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно” гэсэн нь Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа тухай асуудлыг Цэц бүрэлдэхүүнээрээ ам магадлал гарган хүлээн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5