22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газраас тогтоолын төслийг хийхийн тулд аймгуудад өгсөн чиглэл удирдамж юу байгааг судлан үзэхэд дараахь нөхцөл байдал тогтож байна. Засгийн газраас Засаг захиргааны нэгжид өөрчлөлт хийхийн тулд тухайн нутгийн Хурлын болон иргэдийн саналыг яаж судлах, Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн шаардлагыг яаж хангах талаар аймгуудын гүйцэтгэх захиргаадад чиглэл, удирдамж өгөөгүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн шаардлагын дагуу тухайн засаг захиргааны нэгжүүдийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршлын судалгааг хийх, мөн шинээр сум байгуулж байгаа нөхцөлд хилийн цэсийг тогтоох ёстой. Гэтэл эдгээр шаардлагыг хангах талаар хийсэн зүйл шалгалтын явцад тогтоогдсонгүй. Зарим баримтыг дурьдвал: Сэлэнгэ аймгийн Засаг дарга И.Нямбуу, Тамгын газрын дарга Р.Нямсүрэн, Засаг даргын туслах С.Базарсад, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Буянтогтох нар Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Засгийн газраас баг, сум байгуулах, засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө хурлын болон иргэдийн саналыг судлах ямар ч чиглэл өгөөгүй. Энэ дагуу аймгаас зориуд зохион байгуулалттай судалсан зүйл байхгүй” гэжээ. Дорноговь аймгийн Засаг дарга Л.Одончимэд Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ажилтан Төмөрбаатар: Танай Зүүнбаян, Замын-Үүд, Хажуу-Улаан, Сайншандын асуудлыг яаж шийдэх нь зүйтэй юм бэ? гэж утсаар асуусан. …Хууль гарахаас өмнө аймгаас дээрх сум, хороодын Ардын Хурал, иргэдээс авсан санал, асуулга байхгүй. Аймгийн хувьд хуулиар ингэж шийдвэрлэнэ гэдгийг мэдээгүй учраас иргэд, хурлын байгууллагын саналыг аваагүй. Шинэ хууль гарсны дараа хөдөлмөрчид бухимдаж олон янзын санал ирүүлсэн. Үүнд Зүүнбаянг бие даасан хот, Замын-Үүдийг бие даасан тосгон, Хажуу-Улааныг бие даасан сум болгох саналууд зонхилж байгаа” гэжээ. Хөвсгөл аймгийн АХГЗ-ны дарга байсан одоо Засаг захиргааны яамны зохион байгуулагч Л.Батчулуун Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Засгийн газраас орон нутгийн хурал, хөдөлмөрчдийн саналыг ав гэсэн тийм тодорхой чиглэл өгөөгүй юм” гэжээ. Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5