86 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарчмыг зөрчсөн байна. Ер нь хуульд буй заалтаас шалтгаалан сонгогч хүсээгүй нэр дэвшигчийн төлөө санал өгөхөд хүрдэг. Би Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох хууль зүйн бодлогын үүднээс асуудал тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг зөвшөөрсөн Улсын Бага Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчив гэдгээсээ татгалзаагүй байна. Би асуудлыг улс төржүүлж парламентыг тараана гэдгээр тавиагүй шүү. Манай Улсын Их Хурал бол зөрчилтэй гэсэн ч сонгуулийн хуулиар байгуулагдсан хууль ёсны хууль тогтоох байгууллага мөн” гэж тайлбарлав. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Товуусүрэнгээс: “Би тайлбараа бичгээр ирүүлсэн билээ. Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нар асуудлыг яаж тавьсан бэ? гэдгээс бидний хариулт шалтгаална. Та бүхний эцсийн зорилго бол одоо ажиллаж буй парламентыг үгүйсгэхэд чиглэж байна уу? Сонгуулийн хуулиа боловсронгуй болгоход чиглэж байна уу? гэдгээс бидний хандлага хамаарна. Сонгуулийн хуульд бүх сонгогчийг арьс өнгөөр нь ялгаагүй. Жишээ нь зарим оронд 3 хар арьстны санал нэг цагаан арьстны саналтай тэнцэнэ гэх мэт байдгийг ялган тогтоосонгүй. Сонгуулийн ямар систем ямар журам мөрдөх вэ гэдэг нь парламентад суудалтай улс төрийн намууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлэх асуудал юм. Энэ бүхэн нь Сонгуулийн хууль Үндсэн хуулийг шууд зөрчив гэх үндэслэлийг үгүйсгэж буй нөхцөл мөн гэв. Д.Лүндээжанцангаас: “Ц.Товуусүрэн тодорхой тайлбарлав. Хэлэлцэж буй асуудлыг тодруулахын тулд би түүхэн зарим баримт сөхвөл 1991 оны 10 дугаар сард Улсын Бага Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед гишүүн Очиржав санал гаргаж сонгуулийн тэгш эрхийн зарчмыг байх хэрэггүй гэж санал хураалгаж шийдвэрлэжээ. 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн хуулиар бол нэг сонгогч нэг л нэр дэвшигчийн төлөө санал өгсөн. Энэ нь дэлхийн практик. Миний хувьд 1992 оны Улсын Их Хурлын Сонгуулийн хууль бол Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээн үзнэ” гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудад үнэлэлт хийж үзэхэд Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 4-нд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд сонгогчдын эрх тэгш байх, чөлөөтэйгөөр сонгох эрхийг алдагдуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчив гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5