172 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг энэ тогтоол зөрчлөө. Уг зүйлд: “Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ. Улсын Их Хурал тогтоол гаргаж, Улсын прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагааг хамгаалснаараа Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө. Иймд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын талаар зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Чулуунбаатар, Г.Ганболд нараас: “Иргэн Д.Ламжав, Ц.Цэрэнжээ нарын Цэцэд хандаж гаргасан өргөдлийн дагуу болох Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын талаас биднийг оролцуулах болсонтой холбогдуулан бид мэргэжлийн хүмүүсийн хамт дээр нэр дурдсан иргэдийн Цэцэд удаа дараалан ирүүлсэн өргөдөлд дурдсан үндэслэлүүдийг судлан үзсэн ба одоо ч үзсээр байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг улам боловсронгуй болгох, Ерөнхийлөгчийн Засгийн газрын болон Шүүхийн тухай хуулиудтай уялдуулах, зарим зүйлийг тодруулах шаардлага байгаа бөгөөд энэ талаар Монгол Улсын Их Хурал тусгай ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ийнхүү Улсын Их Хурлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явцад иргэн Ламжавын саналд ч Их Хурлын гишүүд анхааралтай хандана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан атал “цалинтай” гэсэн тодотгол оруулсан зэрэг эргэж харах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нэн олон зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа дээрх иргэдийн саналтай санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ тухай үндэслэлээ бид Цэцийн хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах боломж олдоно гэдэгт итгэж байна” гэсэн тайлбар ирүүлжээ. Иргэн Д.Ламжавын гомдлыг үндэслэн Цэцийн гишүүн Ч.Энхбаатар 1994 оны 12 дугаар сарын 15-нд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Мөн иргэн Ц.Цэрэнжээгийн гомдлыг нэгтгэн шалгав. Монгол улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5