185 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заавал сонсоно” гэсэн заалт Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэл гараагүй нөхцөлд Цэцээс дүгнэлт гарахгүй тул Цэцийн дүгнэлтийг шууд дуудан сонсох хууль зүйн үндэслэл байхгүй юм. 3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна: 1/ Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх; 2/ Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх; 3/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх гэсэн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн холбогдох заалтууд ёсоор Ерөнхийлөгчийг огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байгаа нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үед л энэ асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцэх бөгөөд хэлэлцэх явцад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байна. 4. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан …Цэцийн дүгнэлтийг … Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр …Цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна” гэсэн заалтаас өөр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заалт энэ хуульд ороогүй байна. Тодруулан хэлбэл, Улсын Их Хурлын авч хэлэлцэх ёстой арван төрлийн Цэцийн дүгнэлтээс хууль, Улсын Их Хурлын бусад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5