36 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэхэд Хурал, захиргааны байнгын хороо болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж нараас оруулж хэлэлцүүлсэн дүгнэлт, зарим гишүүдийн хэлсэн үг, саналд: “орон нутгийн харъяалалтай хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулсан” нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” гаргах хүртэл авсан түр зуурын чанартай арга хэмжээ бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэ асуудлыг 1992 онд багтаан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг биелүүлсэн учир Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Үндсэн хуулийн Хавсралт хууль нь Үндсэн хуультай адил хүчин чадалтай боловч Үндсэн хууль биш ээ. Үүнийг “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” Үндсэн хуулийн Хавсралт хууль гэсэн нэр нь баталж байна. Иймд Хавсралт хууль нь хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх шилжилтийн үед Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцыг тодорхойлсон хууль мөн. Хавсралт хууль шилжилтийн үед хэрэгжээд төрийн шинэ тогтолцоо бүрнээ бүрдсэн үед түүхэн үүргээ гүйцэтгэсэнд тооцогдоно. Учир иймээс Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу уг асуудлыг хийж гүйцэтгэхээр заасан тул Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зайлшгүй баримтлах хуулийн шаардлага гарч ирж байгаа юм. Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн харъяалалтай хот, өөр сумын нутаг дэвсгэрт байгаа хороог зохих аймаг, суманд нэгтгэн харъяалуулах” гэдэг нь заавал тухайн суманд нь ямар ч тохиолдолд шууд нэгтгэх гэсэн ойлголт биш байна. Үндсэн хуулийн Хавсралт хуулийн зүйл бүрт “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу” гэж хуульчилснаас үзэхэд Хавсралт хууль нь Үндсэн хуулийн заалт, шаардлагын дагуу хэрэгжих ёстой нь тодорхой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадоржоос гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт, шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5