Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

132 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 12 дүүрэг байхад 8 дүүргийн шүүх байгуулж, 4-ийг нь дүүрэг дундын шүүх /Хан-Уул-Туул дүүргийн, Баянзүрх-Гачуурт дүүргийн, Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн, Багануур-Багахангай дүүргийн/ болгон байгуулжээ. Эдгээр шүүхүүдийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын хэлбэрээр хийгджээ. Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тул асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа гаргасан 05 тоот дүгнэлтэндээ: “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн гуравдахь хэсгийн “Багануур-Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх-Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул-Туул дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэжээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны 52 дугаар тогтоолд: Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 1994 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот тогтоолоор иргэн Ж.Баярсайханы гомдол бүхий шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Цэцийн хуралдаанд оролцож иргэн Ж.Баярсайхан тайлбарлахдаа: “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал аваагүй атлаа 1994 оны 7 дугаар сарын 8-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж дүүргийн шүүхийг дугаарлах зохицуулалт буй болгожээ. Ер нь Цэцийн дүгнэлтийг аваагүй нь: 1. Орон тоо, төсөв хэмнэх; 2. Нийслэлд дүүргүүдийг байгуулахдаа хүн ам, нутаг дэвсгэрийн байршлыг харгалзаагүй гэсэнтэй холбоотой байна. Ерөнхийлөгч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5