Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

150 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 2. Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэв. 3. Иргэн Д.Бямбасүрэнгийн өргөдөлд байгаа Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр нотлох баримтыг шалгуулах тухай миний хүсэлтийг үл хэрэгсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр заалтыг зөрчлөө гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 4. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганы ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Л.БААСАН ГИШүүД Г.НЯМДОО Ц.ЦОЛМОН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5