Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

128 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дэлхий нийтэд шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр биш бүсчилж байгуулдаг. Үүнийг удирдлага болгосон. Ер нь үйл ажиллагааны харъяаллаар тойргийн зарчмаар шүүх байгуулсан. Шүүхийн нэр нь Үндсэн хуульд заасан нэрээрээ дүүргийн шүүх байгаа. Сум, дүүрэг хоёр ижил эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир сум дундын шүүх байж болох юм чинь дүүрэг дундын шүүх байж болно” гэжээ. ХЯНАВАЛ: Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалт дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар иргэн Ж.Баярсайханы Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдлыг хүлээж авах үндэстэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ГАРГАХ ДҮГНЭЛТ: 1. ”Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гуравдахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. 2. Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Л.БААСАН ГИШүүД Г.НЯМДОО Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5