40 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хууль ёсоор хууль, түүний дотор татварын хуулиудын биелэлтийг зохион байгуулж хангах үүрэг хүлээсэн Засгийн газарт татварын хувь хэмжээг тогтоох буюу Улсын Их Хурлаас тогтоосон албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчлөх эрх олгохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудад харшилж байна. Иймд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргахыг хүсье” гэжээ. Цэцийн хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Цэрэндорж мэдүүлэхдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа дээдэлж, иргэдийн эрхийн баталгааг хангах үүднээс Улсын Их Хурлаас баталсан Татварын багц хуулийн зарим заалтад бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсныг хүлээн аваагүй тул дараахь асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа явдал юм. Энэ талаархи тайлбар, үндэслэлийг Цэцэд бичгээр дэлгэрэнгүй гаргасан учраас дараахь товч тайлбарыг өгье. Юуны өмнө татвар, албан татвар хоёр үндсэндээ нэг ойлголт бөгөөд үүнд ихээхэн маргаан бий. Татварын тогтолцоонд албан татвар, хураамж, төлбөрийг ач холбогдлоор нь нэг түвшинд оруулан тогтоож, татварын хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг ижил тогтоосон нь буруу байна. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар энэ хуулийн 16 дугаар зүйлийн 14-19-д заасан татварын хувь хэмжээг тогтоож болно” гэж Засгийн газарт хууль тогтоох эрх олгож байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулиар өөрт нь хадгалуулсан хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхээ Засгийн газарт шилжүүлсэн нь Үндсэн хуулийн “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалуулна”, “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтуудад шууд харшилж байна. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар татварын хувь хэмжээг тогтоох, Улсын Их Хурлаас баталсан хуулийн заалтыг өөрчлөхөөр заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5