51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн байна гэж үзэж байна” … гэжээ. Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 1993 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн заалт бүхий 22 тоот тогтоол гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон П.Цагаан мэдүүлэхдээ: “Бид хүмүүнлэг нийгэм байгуулах, Үндсэн хуулиа дээдлэн сахих тухай ярьж байгаа. Хуучин бол гүйцэтгэх засаглалд, түүгээр ч барахгүй нэг намд хамаг эрх мэдэл төвлөрч, бүх юмыг боймолж байсан. Одоо бол өөр. Аливаа хууль Үндсэн хуульд бүрэн нийцэж байх ёстой. Үүнийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үнэхээр зөрчиж байгаа юм. Үндсэн хуулиар бол хууль тогтоох цорын ганц байгууллага бол Улсын Их Хурал байгаа. Иргэд зөвхөн хуулиар ногдуулсан албан татварыг л төлөх ёстой. Үүнээс үүдээд Засгийн газрын тогтоосон, өөрөөр хэлбэл хуулиар ногдуулаагүй татварыг төлөхгүй байх эрхтэй байж болно. Засгийн газар татварын хувь хэмжээ тогтоосон тохиолдолд шүүгч хуулийг хэрэглэх биш тогтоолыг хэрэглэх болох юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс гэдгийг анхаарах ёстой. Үүнээс үндэслээд манай улс татварын нэг нэгдсэн бодлоготой байх ёстой гэдгийг сайн бодолцох хэрэгтэй юм. Үүнийг харгалзан үзэхгүй бол цаашдаа Монгол Улсын төрийн хүчийг сулруулах алсын үр уршиг, аюултай байж болзошгүй гэсэн эмзэглэл бидэнд байгаа. Засгийн газар татварын хувь хэмжээ тогтоох тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болчих тал гарч бас болно. Одоо би Б.Цэрэндоржийн итгэмжилсний дагуу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар байр сууриа хэлье. Энэ заалтын баталгааны ач холбогдолтойг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг даруй мөн болдог. Иймээс бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг заавал хуулиар тогтоох ёстой гэж үзэж байна. Тэгэхгүй бол манай улсын нэгдэж орсон иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн заалттай давхар харшилна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямзагд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5