106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулж”, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Сүм хийд нь … Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “Монгол Улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна”, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна”, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн “Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй”, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд … хуулиар зохих хязгаарлал тогтоож болно”, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүнийг …шашин шүтлэгээр нь …гадуурхаж үл болно”, 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн нь нэг шашныг бусдаас илүүд үзэх тухай тунхагласан, буддын болон мусульман шашнаас бусад шашныг гадуурхсан санааг агуулж байна” гээд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Иргэн Д.Дашдэндэв 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7; 7 дугаар зүйлийн 6; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь уг хуулийнхаа 1 дүгээр бүлэгтэйгээ, Үндсэн хууль, НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18, 19, 26 дугаар зүйлүүдтэй бүрэн зөрчилдсөн, Христэд итгэгч иргэдийн эрх чөлөөг боогдуулсан, ялгаварлан гадуурхах үзлээр дүүрэн болсон байна. Итгэгч бидний эрхийг хамгаалсан хууль гаргахад та бүгдийг тусална гэдэгт итгэнэ” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5