Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

139 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 9689095 төгрөг 72 мөнгөөр тодорхойлогдсон байна. Стратеги судалгааны төв нь 1992 оны 4 дүгээр сарын 16-нд Төв ази банкнаас 900000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлэн авч 1993 оны 3 дугаар сарын 30-нд эгүүлэн тушаасан байна. 5. Монгол Улсын Хууль зүйн яаманд буй бүртгэлээс үзэхэд Ардчилал таймс сонин 1993 оны 8 дугаар сарын 9-нд, Экспресс таймс сонин 1994 оны 6 дугаар сарын 3-нд бүртгүүлсэн бөгөөд Нөлөөгүй толь гэдэг сонин бүртгэлгүй байна. Эдгээр сонины эрхлэгчээс өөр хүмүүс ажиллаж байгаа тул С.Зоригтой холбогдолгүй байна. 6. Улсын Их Хурлын гишүүн С.Зоригийн санаачлан удирдаж буй Стратеги судалгааны төвийн Монгол даатгал банкин дахь мөнгөн гүйлгээ нь ашиг олох зорилгогүй бөгөөд энэ нь аль ч байгууллагад байж болох үйл ажиллагаа гэдгийг Монгол даатгал банкны ня-бо Б.Нанзад, Хоршоодын холбооны төв зөвлөлийн ажилтан Д.Минжүүр нар тодорхойлсон байхад Монгол Улсын үндэсний Их Сургуулийн тэнхмийн эрхлэгч Д.Сайнжаргал бизнесийн үйл ажиллагаа нь: 1/ Тодорхой үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах; 2/ Санхүүгийн операци явуулж хэрэгждэг. Стратеги судалгааны төвийн гүйлгээний асуудлыг оруулсан хөрөнгийн эх үүсвэр зарлагын зорилгыг тодорхойлж байж ашиг олсон уу гэдгийг тогтоох ёстой гэжээ. Сангийн яамны ажилтан Г.Ломбо, Г.Олзвой нар тодорхойлолтдоо: “305033 дугаар дансны үйл ажиллагааг бичсэн түүврээс үзэхэд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан байна. Тухайлбал бусдаас зээл авсан, бусдад зээл олгосон, цалин, шагналд зарцуулсан, хоорондын тооцоогоор аж ахуйн ажиллагаа явуулсан, материал, валют худалдан авсан, хандив өргөсөн, худалдааны татвар төлсөн зэрэг нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний илрэл юм. Хүн амын орлогоос хураалгасан татварыг төсвийн орлогод оруулах, олгосон цалингийн 13.5 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх журмууд зөрчигдсөн байна” гэжээ. ХЯНАВАЛ: Нэг. Улсын Их Хурлын гишүүн С.Зоригт холбогдох маргааны талаар: Иргэн Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдлын дагуу шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбоотойгоор явуулсан шалгалтаар Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь Стратеги судалгааны төвийг үүсгэн байгуулсан, тэр нь Монгол даатгал банкинд төгрөгийн 305033,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5