136 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Олзвой Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “а/ С.Зориг Стратеги судалгааны төвийн захирлын албан тушаалыг хашиж байгааг; б/ Ардчилал таймс, экспресс тайм, Нөлөөгүй толь сонины үйл ажиллагааг; в/ Стратеги судалгааны төвийн 207034, 305033 дансны мөнгөний тооцооны баримтуудад нэгдүгээр гарын үсгийг С.Зориг, хоёрдугаар гарын үсгийг Бямбасүрэн зурсан зэргийг, мөн С.Зориг УБЗ 00-99 дугаарын мерседес машины татварыг төлсөн эсэхийг; г/ С.Зориг сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлэн Улсын Их Хурлын чуулганыг /1372 цаг/ тасалсан асуудлыг шалгаж өгөхийг хүсье” гэжээ. Ц.Олзвой Улсын Их Хурлын гишүүн Элбэгдорж Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаанд холбогдолгүй Монголын ардчилсан холбооны даргын үүрэг гүйцэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүний итгэлийг алдаж чуулган /429 цаг/ тасалсан, ардын аж ахуйтны холбооны зориулалттай 1.3 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан, мөн холбооны шугамаар Ло овогт Зууннасттай хэлцэл хийсэн асуудлыг шалгуулахыг хүссэн байна. 3. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг гомдол гаргагчийн өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Стратеги судалгааны төвийг 1991 онд Монголын ардчилсан холбоо, МҮЭ-ийн төв зөвлөл хамтран байгуулсан бөгөөд энэ үед тус байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Энэ тухай хууль тогтоомж байсангүй. Одоо ч байхгүй байна. Энэ төв санхүүжилтгүй тул үйл ажиллагаа нь зогссон. Би Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн албатай бөгөөд тэр нь судалгаа шинжилгээний ажил хийж, эрдэм шинжилгээний хурал, маргааныг удаа дараалан зохион байгуулж ирэв. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх хуралдааны материалд тодорхой бий. Тус ажлын алба нь дээрх ажиллагааг явуулахдаа Стратеги судалгааны төвийн нэрийг ашигладаг юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн ажлын аппараттай байж болохыг ямар ч хуулиар хориглоогүй болохыг дурдъя. Аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахын тулд данс, тэмдэгтэй байх нь ердийн үзэгдэл ба данс, тэмдэгтэй бол аж ахуйн ажиллагаа явуулах ёстой гэсэн өргөдөл гаргагчийн санааг ойлгохгүй
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5