Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

32 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 6. Тогтоол гарсны дараа ирсэн санал, хүсэлт, гомдлууд; 7. Үндсэн хуулийн цэцэд маргагч талуудын өгсөн тайлбар, тодорхойлолт, мэдүүлгийг тус тус үндэс болгов. Дурдсан нотлох баримтыг Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад үнэлэн дүгнээд Цэцийн дүгнэлт гаргахад хангалттай гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 19 дүгээр зүйлийг баримтлан Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Их Хуралд ГАРГАХ ДҮГНЭЛТ: 1. “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг боловсруулах, батлах явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө нэгэнт Үндсэн хуульд заасан урьдчилан судалж харгалзан үзэх, үндэслэл болгох шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн байна гэж үзлээ. 2. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг түүнийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Н.ЖАНЦАН Г.НЯМДОО Ж.ЧОЙЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5