174 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийг бас зөрчөөгүй. Учир нь дээрх зүйлүүдэд дурдагдсан асуудлыг шийдвэрлэхдээ Улсын Их Хурал Цэцдээ хүндэтгэл үзүүлж дүгнэлтийг нь сонссоны дараа л уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн утгатай юм. Түүнээс биш Цэцэд тулгасан зүйл бол байхгүй. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь боловсронгуй биш боловч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалт нь өөрөө хоёрдмол утгатай, дотоодын зөрчилтэйгээс үүдэлтэй. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйл бол урьд өмнө огт зохицуулагдаагүй процессын ажиллагаа зохицуулах зорилгоор сүүлд нэмэлт өөрчлөлтөөр орсон зүйл. Үүнийг боловсруулж батлахдаа бид үнэхээр дутуу харжээ. Гэхдээ энэ бол хийдэл мөн бөгөөд энэ тохиолдолд хуулийг төсөөтэй хэрэглэж болно гэж үзэж байна. Бид энэ зүйлийг одоо Улсын Их Хуралд оруулах, уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боловсронгуй болгоно. Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт үнэхээр хуулийн хийдэл байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил биш. Хуулийн хийдлийг арилгах олон зам бий. Тухайлбал тайлбар гаргах, заалтыг боловсронгуй болгох гэх мэт. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс зөрж байгаа. Гэхдээ амьдрал дээр хэцүү байдаг. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн яагаад цалингүйгээр, өөрийн чөлөө заваар өөр ямар нэг сонгуульт ч юмуу үүрэг хүлээж болдоггүй юм бэ? Бүрмөсөн хааж болохгүй гэж бодож байна. Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаалт бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт иргэдийн зарим эрх чөлөөг боогдуулж байгаа тухай асуудлаар гарсан гомдол нь миний гарт хожуу ирсэн учраас би сайтар танилцаж амжаагүй. Манай удирдлагаас энэ асуудлаар төлөөлөл гүйцэтгэхийг албан ёсоор даалгаагүй тул миний бие энэ асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжгүй байна гэсэн тайлбар өгөв. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатараас: “Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох, зүйл заалтууд Үндсэн хуулийн зүйл, заалтыг зөрчөөгүй гэдэг дээр санал нэг байна. Тухайлбал,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5