Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянаж хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийж үзвэл: Дэлхийн Монголчуудын их чуулган зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг, энэ зарлигийн 2 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дугаар заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ: 1. Дэлхийн Монголчуудын “Их чуулган” зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг, түүнд өөрчлөлт оруулсан 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлиг нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчөөгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзэв. 2. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Н.ЖАНЦАН Ж.ЧОЙЖАНЦАН Б.ДАНГААСҮРЭН

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5