100 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн “Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн Ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийнх байна” гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх тухай /хуулийн 47 дугаар зүйлийн 1/, сахилгын шийтгэлд гомдол гаргах, сахилгын шийтгэлийн төрөл сонгох тухай /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4/ заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн. “Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг маргаан” гэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов” гэсэн дүгнэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолд: “Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг; Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг; Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй. Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй…” гэжээ. Цэцийн хуралдаанд оролцсон А.Энхбат тайлбарлахдаа: “Би Цэцийн урьдах хуралдаан дээр маргалдаж байгаа асуудлаар ярьсан ба тайлбараа бичгээр гаргасан. Урд гаргасан үндэслэл санал дээрээ нэмж хэлэхэд …шийтгэл оноосон сахилгын хорооны шийдвэрийг өөрчилж, хэргийг буцааж байгаа нь дотроо хэргийг хөнгөрүүлж ч болно, хүндрүүлж ч болно гэсэн хоёр утгыг хоёуланг агуулж байгаа учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэгт харшилж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5