Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

149 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр төрийн албан тушаалтныхаа хувьд иргэн Д.Бямбасүрэнгээс доод шатны прокурорын тодорхой үйл ажиллагаатай холбогдуулан түүнд ирүүлсэн гомдлыг хүлээн авсан атлаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй байгаа нь тогтоогдсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Гурав. Монгол Улсын Үндсэн хуульд Шүүх засаглалын хүрээнд Прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тогтоож өгсөнтэй уялдан Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Прокурорт мөрдөн байцаах эрх олгож, түүнийг хяналтын үүрэгт нь багтааж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль батлагдсан үеэс хүчингүй болсон, мөн түүнчлэн Улсын Бага Хурлын 1992 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар тогтоолын дагуу Прокурорын мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт 1992 оны 7 дугаар сарын 1-ний дотор Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэх замаар Прокурорын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн бодит нөхцөл байдлыг үл хайхран Ерөнхий прокурор Н.Ганбаяр “Алт, дилерийн” гэгдэх эрүүгийн хэргийг мөрдөх ажлыг зохион байгуулан явуулах, түүнд хяналт тавих ажлын хэсгийг 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаараа байгуулан ажиллуулснаар прокурорууд мөрдөн байцаалтын тодорхой үйл ажиллагааг биечлэн явуулах улмаар прокурорын хяналтын агуулга алдагдах болсон нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүрч болзошгүй гэсэн иргэн Д.Бямбасүрэнгийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Дөрөв. Иргэн Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “…нотлох баримтыг шалгуулах…” тухай иргэн миний эрхийг зөрчлөө гэсэн гомдол гаргасан нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой асуудал тул шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэх учраас түүнийг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ. 1. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-гийн “хэрэг бүртгэх, мөрдөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5