Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

156 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тайлбартаа буцааж авснаа илэрхийлсэн тул энэ асуудлыг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэлгүй болно. 2. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны 169 дүгээр тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь хэсэгт буй “…БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийнх болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т буй “иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн заалт, мөн Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн ба энэ талаар иргэн Б.Рэнчиндоржийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. 3. Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын тайлбарын 3 дахь заалт нь утга агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг бэхжүүлсэн заалттай харшилсан байна. Гэвч Улсын Дээд шүүхийн бүгд хурлын тайлбар Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн тухай маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харъяаллын асуудал биш бөгөөд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэсэн заалтыг баримтлан энэ асуудлыг Улсын Дээд шүүхэд шилжүүлэн хянуулах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журам”-ын 4 дүгээр бүлгийн 12 дахь хэсгийн “…БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийн болно”, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Дуудлагын худалдааг зохион

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5