165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1995.01.04 № 01 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, С.Жанцан, Ч.Энхбаатар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж гомдол гаргагч иргэн Д.Ламжав, Ц.Цэрэнжээ нар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатар, Г.Ганболд нар оролцов. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1.Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “…Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5