Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

64 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийтлэг чиг үүрэг бүхий гүйцэтгэх дээд байгууллага тул хөдөлмөрийн тодорхой харилцааны субъектээр оролцох үүрэггүй байдлаар тодорхойлогдоно гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 12 дугаар зүйлд тусгагдсан хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалтууд, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн ажил хаяхыг хориглосон субъектуудыг Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээрээс хэт өргөтгөсөн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд /хуучин нэрээр/ хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ олгосон заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3; 47 дугаар зүйлтэй харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүчингүй болох ёстой байжээ. Харин эдгээр заалтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа одоо болтол хэрэглэж, удирдлага болгосоор байгааг харгалзан Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн дээрх заалтуудыг тухайлан хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг оруулж байна. 2. Иргэн Д.Ламжавын гомдолд дурдсан “Хөдөлмөрийн хамтын маргааны зохигч болох Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаанд хяналтгүй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг түүнийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Б.ДАНГААСҮРЭН Д.ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5