67 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1993.05.26 Дугаар 03 Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2 дугаар дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Б.Дангаасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа тухай иргэн Дондовын Ламжавын өргөдлөөр үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 47 дугаар зүйлд харшилж байгаа тул Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ” гэсэн 2 дугаар дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, Ж.Бямбажав, өргөдөл гаргасан иргэн Д.Ламжав нар оролцов. Монгол Улсын иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5