Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

80 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд сонгуулийн тэгш эрхийн зарчим тусгагдаагүй орхигдсон юм. Сонгуулийн хуульд тэгш эрхийн зарчмыг тусгаж өгөөгүйгээс түүнтэй холбогдсон олон харилцаа зохицуулалтгүй үлдэв. Хуульд хэдэн тойрог байх, нэг тойрогт хэдэн мандат ноогдох зэргийг тусгалгүй “Сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулна. 8 дугаар зүйл”, “Сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, ногдох мандатын тоог Улсын Их Хурал тогтооно. Мөн зүйлийн II хэсэг” гэх мэтээр тодорхой бус заалтуудыг оруулснаар хууль хэрэгжүүлэхэд алдаа гарах нөхцөлийг бүрдүүлсэн… Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын 76 гишүүний мандатыг олон тойрог бүхий мажоритари системийн үндсэн дээр хуваарилан 38 тойрог, тойрог бүрт 2 мандат эсвэл 19 тойрог, тойрог бүрт 4 мандаттай байхаар зохион байгуулж болох байсан. Гэтэл Улсын Бага Хурал сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа ердөө л засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дагуу 26 тойргоор зохион байгуулж, 8 тойрогт 2 мандат, 12 тойрогт нь 3 мандат, 6 тойрогт нь 4 мандат хуваарилсан нь сонгогчдыг оршин суугаа газар нутгаар нь ялгаварлан үзсэн мэт болсон юм. Жишээ нь Дорноговь аймгийн сонгогч хоёр мандатын төлөө саналаа өгөхөд Улаанбаатар хотын Октябрь дүүргийн сонгогч 4 мандатын төлөө саналаа өгч Дорноговийнхоос нэг дахин илүү эрх эдэлснийг Үндсэн хуулийг үнэхээр зөрчсөн гэхээс өөр юу гэх вэ? Энэ хуулийн хоёр дахь томоохон зөрчил бол олон мандат бүхий мажоритари системийг сонгон авсан атлаа энэ системийнхээ онцлогийг тусгасан тусгай зарчмуудыг хэрэглээгүй, нэг мандаттай тойрог бүхий мажоритари системийн зарчмыг хольж хутгасан явдал юм. Сонгуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “саналын хуудсанд нэр дэвшигчдийн овог, нэрийг нам, эвслээр бүлэглэн нам, эвслээс ирүүлсэн дарааллаар бичиж хэвлэнэ” гэж олон мандаттай мажоритари системийн нэр дэвшүүлэх зарчмыг тусгасан атлаа 35 дугаар зүйлийн 2-т “сонгогч саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн бөгөөд мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийн овог, нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглэнэ” гэж нэг мандаттай мажоритари системийн санал хураах зарчмыг хэрэглэж онол арга зүйн бүдүүлэг алдаа гаргасан юм. Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд олон мандаттай тойрогт нэг мандаттай тойрог бүхий мажоритари системийн сонгуулийн үр дүнг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5