190 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан иргэдийн төр, түүний байгууллагаас хууль ёсоор хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчиж байна. 12. Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан “Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн уг ажлыг эрхлэх ажилтан, эсхүл архивчийн дэргэд үзэж сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах, хувилахыг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурал болон байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хориг саадгүй үзүүлдэг байлаа ч гэсэн уг тэмдэглэлийн талаар эргэлзээ гарч болно. Энэ тохиолдолд сонирхсон иргэн, зохих албан тушаалгүй бол эргэлзээгээ тайлах бололцоо Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан ёсоор бүрэн хаагдсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт зөрчигдөж байна” гэжээ. Иргэн Ц.Цэрэнжээ Цэцэд гаргасан гомдолдоо: “Шинэ Үндсэн хуулиар төрийн дээд байгууллагуудын эрх, үүргийг зааглан өгч, гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байхаар тогтоосон. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг” гагцхүү Үндсэн хуулийн цэц гаргах эрхтэй. Өөр ямар нэг байгууллага, түүний дотор Улсын Их Хуралд энэ эрх хуулиар олгогдоогүй юм. 2. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг энэ тогтоол зөрчлөө. Уг зүйлд “Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ. Улсын Их Хурал тогтоол гаргаж, Улсын прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагааг хамгаалснаараа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5