194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагыг тодруулах зорилгоор үүнийг тайлбарлаж байна” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Адилбиш тайлбарлахдаа: “Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой чухал асуудлууд хөндөж тавьсанд талархалтай байгаагаа илэрхийлье. 1. Үндсэн хуулийн цэцээс 1994 оны 12 дугаар сарын 16-нд Улсын Их Хурлын даргын нэр дээр ирүүлсэн албан бичиг, түүнд иргэн Д.Ламжавын зарим өргөдлийг хавсарган ирүүлсэн. Тэр өргөдөлд Улсын Их Хурлын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн талаар гомдол гаргаагүй юм билээ. Гэтэл Цэц дүгнэлт гаргасан харагдсан байна. 2. Цэцийн дүгнэлтийн 6 дахь хэсгийн талаар Улсын Их Хурал хэлэлцсэн боловч Үндсэн хуулийн цэц нэгэнт хянан шийдвэрлэсэн. Иймд энэ асуудлаар тусгайлан тогтоол гаргах, тогтоолд заалт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Гишүүн Ж.Бямбадорж санал гаргасан. Гишүүдийн саналаар тусгайлан акт гаргахгүйгээр дээрх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэсэн болно. 3. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд зааснаар 21 асуудлаар дүгнэлт гаргах ёстой. Энэ дотроос зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг яаж хэлэлцэх вэ гэдэг журмыг Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд заасан. Энэ зүйлд Цэцээс дүгнэлт гаргах бүх асуудлыг багтаагаагүй. Энэ бол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр зохицуулагдах зүйл юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурдсан. 4. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Учир нь Цэц дүгнэлт гаргасан үед Улсын Их Хурал түүнийг сонсоод Ерөнхийлөгчийг огцруулна гэдэг асуудал байж болохгүй. 5. Улсын Их Хурлын 88 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ талаар Улсын Их Хуралд гурван янзын практик бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3, 4-т заасан асуудлаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн хэлэлцэх вэ? Эсхүл хэлэлцэхгүй байх уу? гэдэг асуудал одоогоор эрх зүйн зохицуулалтгүй байгаа болно. Энэ бол хуулиар зохицуулбал зохих асуудал болно. Энэ талаар Улсын Их Хуралд оруулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурдсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5